8o
Улаанбаатар хот
mobile menu

Дурсгалын зоосны үнэ шинэчлэгдэж, онлайнаар худалдаалж байна

2020-06-18 17:34:53

Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоогоод байна. Иймд Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршууллаа.

Алтан зоос, алтан гулдмайн талаарх нэмэлт мэдээллийг Эрдэнэсийн сангийн 11-329677 дугаарын утсанд хандаж авна уу.

Мөн худалдаанд шинээр 3 унцийн 999 сорьцтой “Хот Мандал” алтаар бүрсэн мөнгөн зоос, 1 унцийн 999 сорьцтой “Мажестик Бүргэд” мөнгөн зоосыг гаргалаа. 

Хот Мандал /алтадсан/

Мажестик Бүргэд

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл