

Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөөгийн сум, багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол, чанартай хүргэх зорилтын хүрээнд Цагаанхайрхан суманд Улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг “Сантех Увс” ХХК гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.




