8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкны худалдан авсан үнэт металл 17.1 тн болж, 35% өсжээ

2020-10-05 09:28:54

Монголбанк 2020 оны есдүгээр сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тн үнэт металл худалдан аваад байна

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6 тонноор өссөн үзүүлэлт. Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны есдүгээр сарын тухайд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан авчээ.

Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны есдүгээр сард 176,494.48 төгрөг байв.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

 

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 12