8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно

2020-10-08 08:58:01

“Монголын бүжгийн спортын холбоо” ТББ-аас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран "Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн"-ийг өнөөдөр “Буянт Ухаа спорт ордон”-д зохион байгуулна.

Бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчдийн хүсэн хүлээн байж оролцдог тус тэмцээн 8 насны ангиллаар зохион байгуулагдах ба тамирчин хөгжүүлэх, зэрэглэлийн, формейшн тэмцээнд бүжгийн спортын тамирчид Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөнө. Үүнд:

- Хүүхэд нас-0

- Хүүхэд нас-1

- Хүүхэд нас-2

- Өсвөр нас-1

- Өсвөр нас-2

- Залуучууд

- Насанд хүрэгчид

- Сениор

"Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн"-д нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчид оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл