8o
Улаанбаатар хот
mobile menu

СЗХ: Манай улсыг маш богино хугацаанд үүрэг даалгавар амжилттай биелүүлснийг ФАТФ онцлон сайшаажээ

2020-10-26 09:56:00

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргаж байгаагаа Улаанбаатарын цагаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны 22:10 цагт албан ёсоор зарласан байна.

Хуралдаанаар манай улсыг маш богино хугацаанд буюу зургаахан сарын дотор үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг онцлон сайшаасан байна.

ФАТФ-аас дөрвөн Шууд хэрэгжилтийн хүрээнд зургаан үүрэг даалгавар өгсний гурав нь Санхүүгийн зохицуулах хороонд/СЗХ/ шууд хамааралтай тул Хороо өнгөрсөн оны 10 дугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл буюу ердөө зургаан сарын дотор шуурхай ажиллаж, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлсний зэрэгцээ ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай давж стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахад чухал үүрэг гүйцэтгэжээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Монгол Улс дэлхийн хэмжээнд тархаад буй цар тахлын үед сайн ажиллахын зэрэгцээ бусад оронд жишиг болохуйц зохион байгуулсныг онцолж байсан.

Санхүүгийн зохицуулах хороо ФАТФ-аас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулсан санхүүгийн болон санхүүгийн бус зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдүүддээ талархлаа илэрхийлсэн байна гэж тус хорооноос мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
aagii
bitgii hudlaa yariad bicheed bai dur esgesen huuramch bodlogo yavuulaad baigaa za
2020/11/24 202.9.40.37
зочин
Маш богино хугацаанд гарчихдаг юм бол юу гээчийн жагсаалт байх вэ. Эрүүл ухаанаар гаргасан эд мөн үү.
2020/10/27 203.91.115.253
mmm
Саарал жагсаалтаас гардаг нь олон улсад маш сайн үзүүлэлт болжээ.????
2020/10/26 43.228.129.229
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 18