8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Шинэ-жаргал: Дуртай зүйлдээ үнэнч бай. Тэр чинь ашгийн байх албагүй

2020-11-12 09:30:00

“Би юу хийнэ түүнийгээ л амжуулдаг. Би хэзээ ч эргэлздэггүй. Энэ миний бусдаас ялгарах давуу тал” гэж Алдарт удирдагч Наполеон Бонапартийн  хэлсэн үгээр энэ удаагийн ярилцлагаа эхлүүлье.

Энэ удаа Батсайханы Шинэ-Жаргалтай ярилцана. Тэрээр одоо 24 настай. Анх 10 жилийн өмнөөс Parkour гэх спортоор бие даан хичээллэж эхэлсэн. Уншигч та Parkour гэж ямар спорт байдаг билээ гэж гайхаж байгаа байх. Ярилцлагаа эхлүүлэхээс өмнө танд багахан мэдээлэл хүргэх нь зүйтэй болов уу.

“Parkour” гэдэг үгний тухайд Le Parkour нь l'art du déplacement буюу “Хөдөлгөөний урлаг” гэсэн утгатай Франц үгнээс гаралтай. Parkour бол төрөл бүрийн саад, хаалтыг өөрийн мэдрэмж, хурд хүч, тэнцвэр болоод авхаалж самбаа чадварын тусламжтайгаар даван гарч төрөл бүрийн хэлбэртэй гадаргуунууд дээр дамжин шилжиж, жирийн хүмүүсийн хувьд хэзээ ч байж боломгүй мэт тэр л нарийн төвөгтэй газруудад өөрийн замыг олон хурдлах маш сонирхолтой спортын нэгэн төрөл юм.

-       Энэ өдрийн мэнд хүргэе.  Паркоур спортын үүсэл гаралын тухай.

-       Үүсэл гарлын хувьд Анх Дэлхийн I дайнаас өмнө Францын усан цэргийн офицер Жорж Хебер дэлхийн олон оронд аялал хийх явцдаа Африк тивийн олон уугуул иргэдтэй уулзж. Тэрээр өөрийн тэмдэглэлдээ: “Тэдний бие нь үнэхээр эрүүл чийрэг бөгөөд гайхалтай тэсвэр хатуужилтай, хурдан шалмаг басхүү чадварлаг. Гимнастик ч юм уу элдвийн дасгалын тусламжтайгаар тэд ийм төгс биетэй болоогүй, харин тэднийг ийм чанга биетэй болоход хүрээлэн буй орчин, байгаль эх л тэдэнд тусалжээ” хэмээсэн байдаг. Товчхондоо Дэвид Белл B-13 буюу 13-рхороолол УСК-ны Лейтогийн дүрд  Дэвид Белл гэх залуу Паркоурыг жинхэнэ спорт болтол нь хөгжүүлсэн.  

- Чиний хувьд яагаад энэхүү спортоор хичээллэх болов. Хичээлж эхлээд хэдэн жил болж байна. 

-       Миний хувьд яг сонирхож хийж эхлээд 10 жил болж байна. Анх 18 настайгаасаа хийж эхэлсэн одоо 24 настай. Миний хийж байгаа зүйл бол хотдоо өнгө үзэмж нэмэх, соёлыг түгээх зорилготой.  Анхандаа хичээллэж эхэлж байхад хүмүүсийн харах өнцөг гудамжинд дэвхэцсэн, шороон дээр үсэрч цовхчсон хүүхдүүд гэж харж байсан. Тэр харах өнцгийг өөрчлөх зорилготой байсан. Яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ? гэхээр Энгийн хүмүүсээс арай онцгой байгаа байдал нь их таалагдсан. Энэ нь их нөлөөлсөн байх.

-       Хөндлөнгөөс харахад их аюултай юм шиг харагддаг. Анх эхлэхдээ унаж бэртэх зүйл их гардаг байсан байх.

-   Хийхийг хүсээд байгаа зүйлээ болгочих юмсан. Тэгвэл гоё юм байна даа гэсэн л бодолтой байсан. Түүнээс биш ингэж унаад, бэртэл авчих вий гэж айх бодол төрж байгаагүй. Айдас, бэртэл гэмтлээс илүүтэй. Эргэн тойрны хүмүүс  ойлгохгүй байх нь л хамгийн хэцүү.

-       Эргэн тойрны хүмүүс, гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байв.

-     Анх паркоурыг хийж эхэлж байхдаа. Баруун 4 замын Барилгын политехник коллежд суралцдаг байсан. Тэр үед багш нарын хандлага энэ хүүхэд хичээлээ хийдэггүй. Хичээлээс илүү гудамжинд үсэрч харайсан сахилгагүй гэсэн хандлагаар харж байсан. Гэвч миний үеийн залуусын хувьд миний хийж байгаа зүйл шинэлэг бас сонирхолтой байсан учраас тэднээс урам авч улам илүү гоё зүйлийг хийж хариулахыг хичээх болсон. Харин гэр бүлийн хувьд шууд боль гэж хэлэхгүй хирнээ Аюултай юм биш үү гэсэн сануулгыг их өгдөг. Гэр бүлийн хувьд дэмждэг талдаа /инээв/

-       Товчхон нэг дурсамж яривал. 

Паркоураар хичээллээд 2 жил орчим болж байхад нэг тэмцээнд орсон. Тэр үед манай ээж ирж үзсэн. Тэгэхэд миний хувьд маш баярласан. Ээж маань их аймхай, аюултай үзүүлбэр харж чаддаггүй хүн л дээ. Тэгсэн тэр тэмцээн дээр миний өмнөх гарааны дээр унаад, ухаан алдаад нийлээд юм болсон. Ээж тэрийг хараад их сандарсан байх. Тэр гарааны дараа миний гараа болоод би объект дээрээ явж байгаад халтираад уначихсан. Тэрийг ээж хараад хамаг бие нь эвгүйрхээд, унах шахсан гэсэн. Тэгээд тэрийг үзэж дуусаагүй шууд явчихсан  байсан. Тэрийг бодохоор манай ээж, гэр бүлийнхэн дэмждэг юм шиг санагддаг. Ялангуяа ээжийн хувьд миний төлөө өөрийнхөө хамгийн их айдаг зүйлтэй нүүр тулсан учраас. Тиймээс би энэ зүйлээрээ заавал амжилтанд хүрэх ёстой л гэж бодож явна даа.

-       Паркоур Монголд хир хөгжиж байгаа вэ? Хэчнээн хүүхэд энэ спортоор хичээлж байна. Бэлтгэл хийхэд аюулгүй байдал нь хангагдсан заал талбай хир хүртээмжтэй байдаг вэ?

     Паркоур төрөл ашиглагдах заал Монголд ердөө ганцхан байдаг. Гимнастикийн заал спорт цогцолбор гэж байдаг. Тэнд төлбөр мөнгийг нь төлөөд бэлтгэлээ хийдэг. Аюулгүй байдал сайн хангагдсан мэргэжлийн багш нараас зөвлөгөө авахад нээлттэй байдаг. яг энэ спортоор хичээлье гэсэн сонирхолтой хүүхдүүд 100 хүрэхгүй хүүхдүүд байгаа байх. Яг тууштай явж хичээлнэ гэвэл хүнд спорт л доо. Хамгийн түрүүнд хүсэл тэмүүлэл чухал. Миний хувьд Монголын паркоурын 2 дахь үе гэж явдаг. Надаас дээд үеийн ах нар бий. Тэд нар паркоураар эхлээд одоо бол орлон тоглогчоор ихэнх нь ажиллаж байгаа. Тэр ах нартайгаа youtube-ээс бичлэгүүдийг нь үзэж байгаад холбогдож хамтрагч бэлтгэл хийх зэргээр туршлага судалж дараа дараагийн үеэ бэлтгэж эхлээд явж байгаа.Цаашид энэ спорт хөгжих боломжтой даан ч орчин байхгүй. Үндэсний цэцэрлэгт Хүрээлэн дээр парокурт зориулсан тавцан шинээр хийсэн байсан. За ашгүй дээ. Одоо нэг Монголд хөгжинө гэж бодож байтал тасалбараар оруулна гээд тэгээд бид нар за за больё. Энд мөнгө төлж байхаар гудамжиндаа бэлтгэлээ хийе гээд гарсан. Гэтэл Англи, Туркт гудамж талбайгаа зориулалтаар нь тохижуулсан байдаг. Парокураар хичээллэх сонирхолтой залуус  очоод бэлтгэл хийх нь нээлттэй байдаг.

-       Хэдэээс хэдэн насны хүүхдүүд хичээвэл тохиромжтой байдаг вэ?

-       Гимнастикаар хичээллэж байгаа хүүхдүүдийг 5-аас дээш наснаас хичээллэж эхлүүлдэг. Орчин хувьд ч ялгаатай гимнастик зааланд дотор хичээлдэг бол парокур гадаа талбайд хийдэг спорт. Карокурын хувьд хүчний бэлтгэл хийхдээ хамаагүй зөөлөн бэлтгэл хийдэг учраас 7-8 насаас эхлээд хийж эхлэх боломжтой. Хамгийн дээд тал 30 нас хүртэл  хийж байгаа хүн байгаа.

-       Өөрийн чинь хийж байгаа зүйл, хувцаслалт өвөрмөц харагддаг. Энэ тухай.

-       Миний сонирхол бол багийн мөрөөдөл байсан. Үүгээр цаашид хөгжих боломж Монголын нөхцөлд боломжгүй. Гадаад явах өөрийгөө хөгжүүлэх нь хаагдмал байсан. Тиймээс 2017 оноос Циркт орсон. Циркт орж ажилласан нь хамгийн том боломж болсон.  Гадаад руу явах, өөрийгөө хөгжүүлэх гэх зэрэг үүд хаалга бүрэн нээгдсэн. Гадаадын аль ч улсад очсон миний сонирхлын өмд, цамц, малгай гээд л 100 хувь надад таалагддаг зүйлс тэнд байсан тэдгээрээс авсаар байгаад л миний истиль имийж бүрдсэн. Өөрт таалагддаг зүйлсээ өмсөөд хэрэглээд явах үнэхээр жаргалтай байдаг. Миний сонирхолд таарах хувцас Монголд байдаггүй. Зарим хувцаснууддаа би өөрийн гараар будах, зурах, зэргээр өөрт таалагдах байдлаар өөрчилж өмсдөг. Одоо ингээд өмсөж байгаа хувцаснууддаа харахад бүгд л утга учиртай, сэтгэл ханамжтай байдаг.

-        Подволк, пүүзэн дээр бас зураг зурдаг гэсэн.

-       Би өөртөө таалагдсан хувцсаа авъя гэхээр Монголд байхгүй. Интернетээр гадаадаас захья гэхээр өртөг өндөр, их удаж байж ирэх байсан. Тэгээд нэг подволкон дээрээ зургаа зураад фэйсбүүк дээрээ “Би энэ подволкыг авч чадахгүй учраас өөрөө зураад өмслөө” гэсэн пост оруулсан тэгсэн хүмүүс ямар гоё юм бэ? ингэж зуруулмаар байна гээд нэг хэсэг захиалгаар зурсан. Гэхдээ мэдээж юм харж дуурайж зурж байгаа нь хувийн эрх ашиг зөрчсөн оюуны өмч хулгайлсан зүйлэл дээ. Тэгэхээр би тэр зүйлийг надаар подволкон дээр зураг зуруулж байгаа хүмүүсээс богино хэмжээний видео хийж авч үлддэг байсан.  Захиалсан зүйл дээр зөрчлийн хэрэг үүсвэл захиалагч хариуцлага хүлээнэ гэсэн бичлэг хийж авч үлдэг байсан. Азаар нэг ч тийм гомдол ирж байгаагүй. /инээв/

-        Цаашдын зорилго юу вэ?

-        Цаашдаа хувийн бэлтгэлээ сайн хангах, паркоурын талаар судалдах судалгааны ажил хийх, хэдэн ном унших, дараагийн үеэ хэрхэн бэлтгэж гаргаж ирэх вэ? Аялалын товоо гаргах, хөгжим тоглож сурах,  бодсон зүйлс их байгаа.

-       Хүмүүсийн цахим хэрэглээ сүүлийн үед маш их хөгжиж байна. Өөрийн чинь хувьд фэйсбүүк, инстаграм дээр багагүй дагагчидтай харагддаг.

-       Фэйсбүүк, инстаграмыг сайн хөгжүүлж байж хүмүүст өөрийгөө танилуулах юм байна гээд нийлээд идэвхтэй ажиллуулж сэтгэгдэл, богино хэмжээний видео бичлэгүүд оруулж байгаа. Миний инстаграмын дагагчдын 70-80 хувь нь гадаад хүмүүс байдаг. Олон улсад өөрийгөө таниулъя гэвэл инстаграмаа хөгжүүлэх, Монголдоо фэйсбүүк ээ хөгжүүлэх шаардлагатай юм билээ.

-       Каркоур бол гудамжны спорт гэж ойлгож болох нь Гудамжинд үзэж байгаа хүмүүсийн хандлага хир байдаг вэ?

-       Карокур хийж эхлээд удаагүй байхдаа 5 жилийн өмнө. Эхний үеийн ах нартайгаа Үндэсний цэцэрлэгт хүлээлэн дээр оройн цагаар тоглолт хийдэг байсан. Эхэндээ үнэгүй тоглодог байсан. Хүмүүс маш гоё хүлээж авсан. Тиймээс бид зүгээр тоглож байхаар ганц ундааны мөнгө олох хэрэгтэй гээд малгай тавьсан. Тэгсэн хүмүүс маш сайхан хүлээж авч мөнгө хийж байсан.  

-       Хэдэн орноор явсан бэ? очсон улсад чинь парокур хир хөгжсөн байна

-       Дөрвөн  улсад очсон Турк, орос, хятад, англи гээд. Туркын хувьд парокур хийдэг залуус ихтэй тэдэнд зориулсан гудамж талбай элбэг байдаг юм байна лээ. Харин Хятадад бол үнэхээр гайхсан анх удаа парокур харж байгаа юм шиг хүлээж авсан. Англи улсын хувьд парокурын эх орон. Очсон орон болгондоо богино хэмжээний видео хийж авсан байдаг.

-       Циркийн үзүүлбэртээ галын шоу үзүүлдэг. Галын шоуны тухай ярилцъя.

-       Галын шоу үзүүлбэрт хүмүүс маш дуртай байдаг. Гал шоу гээд л зарлахад хүмүүсийн сэтгэл их хөдөлдөг байх.. Гал харсан хүмүүс их огшдог үзүүлбэр дууссан дуустал маш өндөр сэтгэгдэлтэй байдаг. Мэдээж эрсдэл бол маш өндөр гал ассан л бол алдах эрх байхгүй. Галын үзүүлбэр хийж эхлээд 3 жил болж байна. Энэ хугацаанд  2 удаа галд хөнгөн түлэгдсэн. Дараа нь цирк чин. н.Энхбаяр ахаасаа мэргэжлийн зөвлөгөө авсан тулдаа өдий зэрэгтээ хөгжиж яваа.

-       Аливаа зүйлийг хийж эхлэхэд шантрах үе гардаг. Ийм үеийг хэрхэн давав

-       Дуртай зүйлээ хийж байгаа болохоор шантрах тохиолдол цөөхөн байсан. Яг ингээд бодохоор за больё гэж бодож байсан. Хоёр удаа тохиолдож байж нэг нь хүмүүсийн намайг харах өнцөг нь нөлөөлсөн байх. Энэ нэг шороо тоос босгосон, сандал дээр гишгэж завааруулсан, сонин хувцастай гэх зэргээс болж хэсэг шантарсан. Дараагийнх нь санхүүгийн байдлаас болж шантарсан. Миний парокур хийхдээ өмсдөг байсан гутал маань цоороод тэр үед “Өө одоо гутлын мөнгө байхгүй” ингэж байхаар больё. Энгийн хүн шиг гутлаа нэг жил өмсөж үзье гэж бодож байсан. Миний хувьд байнга үсрэх харайж явдаг болохоор ямар ч гутал тэсдэггүй урагдчихдаг. Тэгээд нэг хэсэг тийм байдал байсан ч дараа нь шинэ гутал аваад л тэсэхгүй. Сэтгэл хөөрөөд л буцаад л хийгээд л эхэлсэн. Тэгэхээр карокур бол миний дотор хамгийн том байр суурь эзэлдэг зүйл. Харин галын үзүүлбэр хувьд больё гэж бодож байгаагүй.

Үе тэнгийнхэн залуус даа хандаж юу гэж хэлэх вэ?

-       Залуучууддаа: Дуртай зүйлдээ үнэнч бай. Тэр чинь ашгийн байх албагүй. Дуртай зүйлээ хийгээд явж байхад чиний хойч үе гарч ирнэ. Хойч үеэ хараад баярлах цаг ирнэ. Гэж хэлье дээ.

-       Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.  

                                         Сэтгүүлч: Д.Дорждэрэм 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment