8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкнаас арилжааны банкуудад албан тоот хүргүүлжээ

2020-11-16 11:49:00

Монголбанкнаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр арилжааны банкуудад Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны талаар албан тоот хүргүүлжээ. Энэхүү албан тоотод зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, харилцагчид бүрэн баталгаажуулалт хийсний үндсэн дээр лавлагааг цахимаар олгож ажиллах чиглэлийг өгчээ.

Иргэн, ААН-ийн зүгээс зээл, зээлтэй адилтгах бүтээгдэхүүн, үйлчигээнээс бусад зорилгоор Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг банкуудаас биечлэн авдаг зохицуулалт өмнө нь үйлчилж байсан. Харин улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед банкууд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа тул Зээлийн мэдээллийн лавлагааг хэвийн авах боломжийг бүрдүүлэх үүднээс энэхүү чиглэлийг банкуудад өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МОНГОЛ БАНК-д
Зөвхөн арилжааны банкны зээл гэхгүйгээр ИПОТЕКИЙН зээлийг ч гэсэн сунгах шийдвэрээ гаргаач. Хувийн хэвшлийн иргэн бид Хорио цээрийн энэ хүнд үзд сахилга баттайгаар гэрийн хорионд ......
2020/11/17 64.119.19.179