8o
Улаанбаатар хот
mobile menu

Коронавируст халдварын үед ГЭРТЭЭ ОРОХДОО юуг анхаарах вэ?

2020-11-19 13:30:00

Коронавируст халдварын үед ГЭРТЭЭ ОРОХДОО юуг анхаарах вэ?

Гэртээ орох үедээ:

• Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх,

• Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх,

• Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях,

• Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх,

• Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах,

• Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах,

• Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх,

Гэртээ байх үед:

• Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих,

• Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах,

• Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх,

• Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх,

• Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих,

Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment