Гоо сайхны хагалгаа гэдэг сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд дон болтолоо дэлгэрээд байгаа билээ. Тэгвэл ийм дон туссан охины ээж нь түүнээс татгалзсан байна. “Чамтай уулзах бүрийд нүүр царай чинь өөрчлөгдсөн байх юм. Сүүлдээ чамайг танихад бэрх болж энэ миний охин би ээж нь мөн билүү хэмээн эргэлзэхэд хүрч байна. Одоо чиний нүүр царайны төрх бүрэн өөрчлөгдөж манай удмынх гэх нэг ч зүйл үлдсэнгүй. Чи миний анх төрүүлсэн тэр охин биш болжээ” хэмээн 61 настай хятад ээж нь 29-той охиноосоо татгалзах болсоноо тайлбарлажээ. Охин нь бэлэн хувцасны наймаа хийдэг аж. Ажлынхаа шаардлагаар Солонгос байнга явдаг байна. Гэтэл охин Үй Нинь нь гоо сайхны хагалгаанд донтож нийтдээ 20 удаа гоо сайхны хагалгааг 800 мянга гаруй юаниар хийлгэсэн байна. Тэрбээр солонгосын поп одтой адилхан болох гэж эхлээд хамраа өндөрсгөн европ маягтай болгожээ. Дараа нь өндөр сайхан хамрыг нь жижигхэн бүлцэн нүд нь гутааж байгааг анзаарч. Ингээд дүрлийсэн том нүдтэй болох мэс засал хийлгэжээ. Ахин царайгаа нягталтал эрүү нь хэтэрхий урт мэт санагдсан гэнэ. Энэ мэтээр 20 удаа хагалгаа хийлгэчихсэн байжээ.