8o
Улаанбаатар хот
mobile menu

Ухаалаг утас шиг буу худалдаанд гарна

2016-03-29 13:52:00

Ухаалаг утас гэж андуурахаар бууг АНУ-д худалдаанд гаргахаар бэлдэж байгаа юм байна. Буу нь хоёр сумтай, халаасандаа авч явахад авсаархан байх гэнэ. Миннесота дах зэвсэг үйлдвэрлэгч компани ийм бууг энэ оны дундуур худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Тус компанийн албан ёсны вэб сайтад бичсэнээр “Ухаалаг утас гэж андуурахаар өвөрмөц хэлбэртэй бууны нэг товчлуур дарах төдийд онилоход бэлэн болох ажээ. “Хүн болгон ухаалаг утас хэрэглэдэг болсон энэ цаг үед ийм зэвсэг зах зээлд маш эрэлттэй байна” гэж зохион бүтээгч нь ярьжээ.  Бууг цоожилсон үед яг л гар утас шиг ямар ч аюулгүй гэж зэвсэг үйлдвэрлэгч баталж байна. Хоёр амтай, 380 калибрын энэ зэвсгийг зах зээлд 395 ам.доллараар худалдаалах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
negiig awya baiz hereg bolno kkkk
2016/03/30 103.17.108.42