Монгол туургатан миссийн тэмцээний тайзнаа амьдралын эрхээр хагацсан аав, охин хоёр 15 жилийн дараа анх удаа уулзсан байна. Халимаг улсын мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн энэхүү тэмцээнд Монголд байгаа аавтайгаа уулзах чин хүслийг тээж оролцжээ. Учир нь түүний ээж гурван настай байхад нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд аав нь охиноо аван Монгол руу буцах гэсэн ч өвөө, эмээ нь өгөлгүй авч үлдсэнээр эцэг охин хоёр холбоо тасарчээ. Гэхдээ охин найз нөхдийнхөө хамт аавыгаа хайсаар ийнхүү Монголд болсон тэмцээний үеэр уулзжээ. Тэдний сэтгэл догдлуулсан мөч “Мисс Авьяас” номинацийн үзүүлбэрийн хамт тайзнаа амилан охин нь аавдаа зориулан үндэсний бүжгээ нулимс дуслуулан бүжиж алд цагаан хадаг аяга дүүрэн мэлтэлзэх сүүг өргөн барьсан байна.
Аав, охин хоёр 15 жилийн дараа Монгол туургатан миссийн тэмцээний тайзнаа уулзжээ
2016-03-29 14:26:00