-4o
Улаанбаатар хот
mobile menu

Тагтаа хорт хавдрыг олж мэдэх чадвартай

2015-11-24 08:03:00

Эрт дээр цагаас хүнтэй нөхөрлөж ирсэн тагтааны нүд, хараа гэмтсэн эд эсийг илрүүлэх чадвараараа хүнээс дутахгүй, бүр илүү ч байж мэднэ хэмээн эрдэмтэд баталж байна. “Тагтаа гэмтэлтэй, муудсан эд эсийг илрүүлэхдээ гарамгай. Зөвхөн радио рентген зургийг харуулахад л хангалттай. Тагтааны ялгах, илрүүлэх чадвар нь байгалиас заяагдсан” хэмээн Айовагийн их сургуулийн эрдэмтэн Эдвард Вассерман өгүүлж байна. Эрүүл, эрүүл бус эд эсийг ялгаж, хөхний хорт хавдрыг илрүүлж чаддаг тагтааны чадварын ачаар өөр өвчнийг ч илрүүлэх боломжтой хэмээн үзэх болов. Зураг, рентгений аргаар илрүүлдэг бусад өвчнийг ч тагтаа илрүүлэх боломжтой байж магадгүй байна. Үүний тулд тагтаа микроскоп буюу бичил дурангаар авсан хөхний хорт хавдрын эрүүл болон эрүүл бус эд эсийг ялгаж сурах сургалт явуулах шаардлагатай. Зургийг, эд эсийг ялгаж чадвал тагтааг хоолоор шагнах зэргээр урамшуулдаг аж. “Тагтаа хөхний хавдрын эд эсийг ялгаж сурахад тийм их хугацаа орохгүй. Угаасаа байгалиас заяасан чадвараараа сурчихдаг. Харин эмч хүн ийм чадвар эзэмшихийн тулд их хугацаа, сургалт, бэлтгэл шаардлагатай болдог” хэмээн Вассерман онцолсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 51