8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгэцийн өвчтөн хүүхэд аймшигтайгаар хөнөөжээ

2016-03-29 14:51:00

Тайваньд сэтгэцийн өвчтөн хүүхэд хөнөөжээ. Хутгатай этгээд ээжтэйгээ явж байсан дөрвөн настай хүүхэд рүү дайрч, хөнөөсөн байна. Хохирогч эмэгтэй дөрвөн настай охинтойгоо Тайпей хотын метроны буудал руу явж байхад энэ хэрэг гарчээ. Хэрэг гарах үед охин ээжийнхээ хажууд дугуйгаар тоглож байжээ. Үл таних хүн охинд дөхөж очихыг харсан эх нь түүнийг охинд туслах гэж байна гэж бодсон аж. Гэвч үл таних хүн гэнэт хутга гаргаж, охины хоолойг хэрчсэн байна. Эх нь хүүхдээ алуурчны гараас татаж авах гэж оролдсон ч чадаагүй гэнэ. Тайпей хотын цагдаагийн газраас мэдээлснээр гэмт этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байсан бөгөөд сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан гэнэ. Цагдаа нар гэмт этгээдийг баривчилж, хорьсон бөгөөд балмад хэргийн талаар сонсоод хилэгнэж, хорссон иргэд цагдаагийн газрын гадна жагссан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment