8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр эмнэлэгт бөөр, шээсний замын чулууг лазераар эмчлэх боломжтой боллоо

2021-01-07 11:58:28

Улсын нэгдүгээр төв эмнэлэг бөөр, шээсний замын чулууг дурангаар эмчилдэг байсан бол эмчилгээний  шат ахиж лазераар эмчилдэг болжээ. Энэхүү боломжийг УНТЭ-ийн Урологи, андрологийн тасагт Хүрээ Ротари клубын санаачилгаар бүрдүүлж, “Олон Улсын Ротарийн Глобал Грант” төслийн санхүүжилтээр 227.800 ам.долларын үнэ бүхий лазер аппарат, тоног төхөөрөмжийг өчигдөр албан ёсоор манай эмнэлэгт хүлээлгэн өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий, УНТЭ-ийн Урологи, Андрологийн тасгийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Д.Баян-Өндөр, Ротари клубын өмнөх жилийн ерөнхийлөгч Д.Туул болон бусад холбогдох албаныхан оролцов. 

УНТЭ-ийн Урологи, Андрологийн тасаг нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гол нэгж юм. Тус тасгаар жилдээ 3000 гаруй иргэн хэвтэн эмчлүүлж, жилдээ 800 орчим бөөр, шээсний замын чулуу авах мэс заслыг хийдэг.

Энэ төрлийн лазер аппаратгүй байхад жилдээ 20 орчим өвчтөнийг гадаад улс руу эмчилгээнд явуулдаг байсан бөгөөд иргэнээс ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн зардал гардаг байсан. Харин одоо бид гадаад урсгалыг зогсоож иргэд өөрийн улсдаа эмчилгээ үйлчилгээ авах боломж нээгдэж байна хэмээн УНТЭ-ээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Dons
сайн байцгаана уу, би танд бөөрний асуудлаас аврах, бөөрний өвчнөөр шаналж байна уу гэх мэт чухал мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцахаар ирлээ. Бид чамайг бүрэн эмчилдэг ургамлын гаралтай эмийг мэддэг
2021/01/25 129.205.113.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment