8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын баримтаас болж гэмт хэрэгтэн болох вий

2016-03-31 15:09:00

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн сарын эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу иргэд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтыг e_barimt.mn сайтад бүртгүүлж, 400 саяын хонжвортой сугалаанд оролцож, жилийн эцэст төлсөн баримтынхаа үнийн дүнгийн 2 хувийг улсаас буцаан авах нөхцөл бүрдэж буй. Мэдээж бүртгүүлсэн баримтын тоогоор 400 сая төгрөг хожих магадлал өсч байгаа учир иргэд НӨАТ-ын падааныг сугалаа гэдгээр нь ойлгож худалдан авалт хийхдээ талхаа, сахараа, бохио нэг бүрчлэн тусад нь бичүүлэх тохиолдол ихэссэн байна. Мөн амьжиргаатай нэгэн нь гэр бүлийн гишүүдийнхээ падааныг цуглуулж, өөр дээрээ бүртгүүлэх тохиолдол ч нэлээдгүй гарч байна.Тэгвэл дээрх асуудал нь таныг жилийн эцэст гэмт хэрэгт холбогдох нөхцлийг тавьж байгаа аж. Энэ талаар хуульч А.Цолмонтуяа “Манайд хувиараа хөдөлмөр эрхлэгч нар олон байдаг. Тэр дундаа ажилгүй гээд албан татвараас чөлөөлөгддөг, НӨАТ-ын татварыг багаар төлдөг хүмүүс олон бий. Тэгвэл НӨАТ-ын шинэчилсэн найруулга нь хувь иргэний орлогыг ил болгож, бүх татварыг төлүүлэх зорилготой юм. Тэр ч утгаараа иргэдийн орлогыг ил болгохын тулд хахуульдаж, НӨАТ-ын баримтыг “сугалаа” гэж ойлгуулаад байна. Ингээд мөнгө хожсон ч бай, үгүй ч бай жилийн эцэст хувь иргэн бүртгүүлсэн баримтынхаа 2 хувийг буцаан авах гээд харьяа татварынхаа хэлтэс дээр очиход “Таны сарын орлого 500 мянган төгрөг байна. Үүнээс 200 мянгыг лизенд төлдөг. Гэтэл та жилд 15 сая төгрөгийн худалдан авалт хийдэг юм байна. Та орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийдэг үү” гээд асуухад л унаж байгаа юм.Тэгэхээр иргэд нэг бол орлогоо нотолно, чадахгүй бол хэрэгт холбогдоно ” гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Oyun
Ger bvleeree neg bvrtgvvlj bno gee l bsan tegeed bi zavtaigaaraa ugsun barimtii n bvrtgvvldeg shte uur hvrchlee iim bol ter tsaasaar yadag ym
2016/04/02 103.17.108.42
huuliin omno huts gj helhiin harna malaa ene uneni ortoo shuu chini e barimtaar orlogiig todorhoolood gargaad irne
2016/04/01 103.17.108.42
oo
hutsaj bgaa yum huulich gd iim holduu yum heldeg
2016/04/01 103.17.108.42
зОчин
магадгүй шүү Дээр байгаа нөхдүүд манийгаа унагаах л юм хийж байж магад,Бид дахиад орлогын албан татвар төлөх болох юм байна
2016/03/31 103.17.108.42
Зочин
Шууд гэмт хэрэгтэн болох нь ч хаашаа юм бэ. Гэр бүлийнхнийхээ баримтыг 1 нь бүртгүүлдэг бол гэр бүлийнхнийх нь цалин орлогыг оруулж тооцно шүү дээ, мэдээж. Харин гэр бүлийн цалин орлогоос хэт давсан байвал орлогоо тодорхойлохоос өөр аргагүй ш дээ. Угааса
2016/03/31 103.17.108.42
ydarsan .ydaj bgaa ard tvmneesee yug ..avah geev eh..ornoo zarj elgen tvmnee huurch...idej baigaa ..g n chadahgvi baij ....odoo..bidniigee alah n dee....vnen haa baidag ym be...tegvel...yahav odoo...bodoe negdee..
2016/03/31 103.17.108.42
Зочин
Битгий хуц. 60 гарсан эмээгийнхээ худалдаж авсан бүтээгдэхүүний баримтыг яах уу.
2016/03/31 103.17.108.42