8o
Улаанбаатар хот
mobile menu

Их өлсгөлөнд бэлдэхийг Умард Солонгос ард түмэндээ уриалжээ

2016-03-31 16:01:00

Умард Солонгосын эрх баригчид их өлсгөлөнд бэлдэхийг ард түмэндээ хандан уриалжээ. Энэ талаар Английн "The Telegraph" мэдээлсэн байна. Умардын намын төв хэвлэл "Нодон Синмун" сонины сүүлийн дугаарт энэ мэдэгдлийг нийтэлсэн байна. Учир нь сар орчмын өмнө НҮБ-ын зүгээс тавьсан урьд хожид үзэгдээгүй, хатуу хориг арга хэмжээнээс болж ийнхүү тус улсын эдийн засаг улам хүндэрсэн бололтой. Тиймээс их өлсгөлөнд бэлдэхийг Умард Солонгос ард түмэндээ уриалжээ. Ингэхдээ  "Эдийн засгийн хүнд үе айсуй, иймээс өлсгөлөнд бэлэн байх ёстой. 1994 онд дэгдсэн 4 жилийн өлсгөлөнтэй адил үе тохиож болзошгүй. Бид дахиад ургамлын үндсээр хооллох цаг ирж мэднэ, иймээс бэлдэх хэрэгтэй. Гэхдээ манай ард түмэн хэзээ ч цөхөрч гутрахгүй. Хувьсгалын зам урт бөгөөд хүнд хэцүү" хэмээн Умардын "Нодон Синмун" сонинд бичжээ. 

Умард Солонгос он гараад устөрөгчийн бөмбөг, холын тусгалтай пуужин туршсаны улмаас НҮБ ийм арга хэмжээ авсан билээ. "Умардад их ган гачиг тохиож, газрын үржил шим муудсаны улмаас 1990-ээд онд өлсгөлөн болж, 3,5 сая иргэн нас барсан" гэж англичууд эргэн сануулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hahahaha
ard tvmen ni ulsuj uheed tegeed ene henii hee udirdagch boloh iin ; svnsnvvdiin hvv
2016/04/01 103.17.108.42
нэгээс бусад нь гоолиг болно гэсэн үг үү
2016/03/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment