18o
Улаанбаатар хот
mobile menu

С.Болд: Мэдлэг шингэсэн экспортыг дэмж

2016-04-01 17:58:00

Монголын эдийн засгийн чуулганы үеэр инфляци, валютын ханшийн талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч С.Болдоос дараах тодруулгыг авлаа.


-Эдийн засгийн өсөлт 2.3 хувь, инфляци 2.0 хувь байна. Монголбанкны үндсэн зорилт хангагдаж байна уу?

-Төв банкны бодлогын эцсийн үр дүнг инфляциар л хэмждэг. Сүүлийн 10 орчим жилийг аваад үзье. 2015 онд анх удаа эдийн засгийн бодит өсөлттэй байхад 2 хувь буюу нам, тогтвортой инфляцийн орчин бүрдлээ. Урьд нь 2009 оны хямралаар инфляци 4.2 хувь болж байсан юм. Гэхдээ тэр үеийг эргээд санах юм бол 8.9 хувийн өсөлттэй эдийн засаг жилийн дотор -1.3 болж огцом агшиж байсан. 80 мянган иргэн 3 сарын дотор ажилгүй болж байлаа. Үүнээс үзэхэд 2009 оны 4.2 хувийн инфляци 2015 оны 1.9 хувийн инфляци хооронд зарчмын асар том ялгаа бий. Одоо бид ийм нам, тогтвортой инфляцийн эерэг орчноо хүлээн зөвшөөрч, түүнд дасч, ажиллаж амьдарч сурах хэрэгтэй болж байна. Улсын төсвөөс эхлээд хувийн хэвшил, өрх гэр бүгд нам инфляцийн орчинд зөв хүлээлт, төлөвлөлттэй болох нь зүйтэй болов уу.

-Инфляци эргээд өсөхгүй гэх баталгаа байна уу? Цаашид инфляцийн төсөөлөл ямар байх вэ?

-Инфляциас айж байгаа бол инфляцийг өдөөдөг, өрддөг үйлдэл бүү хий. Урьд нь уул уурхай, гадаад зах зээлээс үлэмж хамааралтай, мөнгөтэй үедээ ямар ч хуримтлал, хамгаалалт хийлгүй явсан үед инфляци байнга өндөр, савлагаа ихтэй байсан. 2012 оноос эхлэн инфляцийг гарал үүслийн түвшинд нь “намнах”, өрхийн хэрэглээ, зардлын бүтцийг нь зохистой болгох маш тодорхой хөтөлбөр, арга хэмжээ авсан. Эдгээрийн үр дүнд нийлүүлэлтийн инфляци 3 жилийн дотор бүрэн ариллаа. Ипотек буюу дундаж давхаргын хуримтлалын тогтолцоо цаашид эрэлтийн инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах баталгаа болох юм. Иймд инфляцийн төсөөлөл дунд хугацааны зорилтот түвшин болох 5-7 хувьд нийцтэй байна. Үүнийг олон улсын санхүүгийн байгууллагууд, зэрэглэл тогтоогч агентлагууд ч хүлээн зөвшөөрч байгаа.

-Инфляци буурч 2 хувь болчихсон, эдийн засгийн өсөлт саараад байхад Төв банк мөнгөний хатуу бодлого барьж, бодлогын хүүг 12 хувьд байлгаад байгааг яаж тайлбарлах вэ?

-Төв банкийг банкны зээлээр дамжуулж эдийн засагт маш их мөнгө нийлүүлсэн гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Тэгсэн хэрнээ эдийн засгийн 2.3 хувийн өсөлтийг маш бага байна гэж чамладаг. Энэ хоёр нь авцалдаагүй. Хэрэв ДНБ-ий бодит өсөлтийг 2.3 хувиас өндөр байлгах ёстой юм бол Төв банкнаас илүү их мөнгөний нийлүүлэлт хийх ёстой байсан болж таарах нь. Мөнгөний нийлүүлэлтийн эдийн засгийн бодит сектор дахь үүрэг, нөлөөллийн суваг, хугацаа, шилжилтүүд зэргийг сайтар бодож ойлгож гэмээнэ илүү авцалдаатай, онолын үндэстэй, логик сайтай аргумент гарах байх. Монголын эдийн засгийн өсөлт 2.3 хувь байгааг чамлаж байгаа бол мөнгөний нийлүүлэлт багаджээ л гэсэн үг. Гэхдээ яагаад Төв банк мөнгөний нийлүүлэлтийг алгуур хумих бодлогыг бүтэн 18 сарын турш баримталсан юм бэ? Энэ нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зайлшгүй шаардлага байсан юм. Ингэснээр нийт эрэлт хумигдаж, төлбөрийн урсгал дансны алдагдал үлэмж буурсан. Инфляци зорилтот түвшнээс доогуур, нам түвшинд тогтвортой болсон. Ер нь бидний хэрэглээ өөрөө хумигдсан биш, хэрэглээг бодлогоор зориуд хумьсан юм шүү дээ.

-Валютын ханшийн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2050 боллоо. Зарим хүн төгрөгийн ханшийг чангаруулах ёстой гэдэг. Бас зарим нь тогтвортой барих ёстой гэж хэлдэг л дээ. Энэ тал дээр юу гэж хариулах вэ?

-Төгрөгийн ханшийг чангалах ёстой гэж байгаа бол тэр нь Хятадын Эрээн хотын ажлын байрыг, Эрээний ажил олгогчийг, Эрээний үйлдвэрлэлийг дэмжье гэсэн л санаа шүү дээ. Ер нь ханшийн талаар маш буруу, дутуу ойлголт нийгэмд өгч, элдэв улс төрийн сонгуулийн сэдэв болгох хэрэггүй л байгаа юм. Ханш гэдэг нь цэвэр эдийн засгийн ойлголт. Ханш бол төлбөрийн тэнцлийн тусгал байдаг. Ханш таалагдахгүй байгаа бол яах ёстой вэ? Төлбөрийн тэнцлээ л засах ёстой шүү дээ. Сүүлийн 3 жилийн дотор Монгол улсын төлбөрийн тэнцэлд шаардлагатай байсан тохиргоонууд, бүтцийн өөрчлөлтүүд үе шаттай хийгдсэнийг хэлмээр байна. Үүнд ханшийн уян хатан бодлого чухал үүрэгтэй байсан. Одоо бидэнд 2012 оны -3.2 тэрбум ам.доллар буюу ДНБ-ний 27 хувьтай тэнцэх хэмжээтэй байсан төлбөрийн урсгал дансны алдагдлыг яаж, юугаар нөхөх вэ, хэрхэн бууруулах вэ гэх зовлон байхгүй болсон.

-Эдийн засгийн 17 хувийн өсөлт яагаад тогтвортой байж чадсангүй вэМонголыг дараагийн Катар гэж нэрлэж байсан цаг саяхан шүүдээ?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хуримтлал болгохгүйгээр хэрэглээний огцом тэлэлт хийхийг зөвшөөрдөг, хэрэглээний зээлийг 100 хувиар өсөхийг дэмждэг, импортыг 99 хувиар тэлэхийг урамшуулдаг, импортын бараанд ногдуулсан татварын орлогын өсөлтөөр нийгмийн халамжийг санхүүжүүлдэг, төгрөгийн бодит ханшаа 30 хувиар чангаруулдаг байсан Монголын өмнөх загвар нь маш аюултай бөгөөд буруу байсан юм. Ийм загвар цаг зуурын, хуримтлалд биш хэрэглээнд тулгуурласан тогтворгүй өндөр өсөлт бий болгож, тэр нь дундаж давхаргад нялздаггүй байсан. Харин ч түүхий эдийн үнэ унахад нийт эдийн засгаараа огцом уналт хийлгэх гээд байдаг муу загвар байлаа. Ийм гашуун сургамжийг Монголын эдийн засаг нэгэнт амссан учраас хөгжлийн загвараа өөрчилсөн. Тэр шинэ загвар нь дундаж давхаргын хуримтлал, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экспортод суурилсан урт хугацааны тогтвортой өсөлтийн загвар юм. Үүнийг бид макро эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийн бодлогоор тодорхойлдог. Энэ талаар өнгөрсөн намраас хойш олон удаа ярьсан даа.  

-Цаашид Төв банк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүЯмар арга замаар төгрөгийн нийлүүлэлт хийх вэ?

-Энэ онд багцын хөрөнгө оруулалт, гадаад зээл нэмэгдэж байна. Зөвхөн 3-4 дүгээр сард гэхэд Засгийн газрын шугамаар 750 сая ам.долларын эх үүсвэр орж ирэх нь тодорхой болчихлоо. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дунд хугацааны төлөв эерэг хүлээлттэй болсон байгаа. Тэгэхээр макро эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийн нэг чухал тулгын чулуу болох төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарах боломж бүрдэнэ гэсэн эерэг хүлээлттэй байна. Нөгөө талаар нам, тогтвортой инфляцийн орчин мөнгөний бодлогыг тэлэх боломж олгож байгаа. Ийм нөхцөлд Төв банк мэдлэг шингэсэн экспортыг дэмжсэн төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтална.

Б.ХОНГОР

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Eve
That's a sharp way of thiinnkg about it. http://zkreiisnfrz.com [url=http://qqzvslljhk.com]qqzvslljhk[/url] [link=http://agbcwwngstd.com]agbcwwngstd[/link]
2016/04/21 103.17.108.42
Affinity
I could watch <a href="http://tklhkmxh.com">Scdnihler's</a> List and still be happy after reading this.
2016/04/21 103.17.108.42
Xandy
I was <a href="http://twpaquqk.com">sesiluroy</a> at DefCon 5 until I saw this post.
2016/04/20 103.17.108.42
Indian
That's an expert answer to an inntreseitg question
2016/04/19 103.17.108.42
Ryne
I'm impressed! You've managed the almost imsispoble.
2016/04/19 103.17.108.42
Ene songuuli
Minii demjij hamgaalj songoson ardchilal ergeed nadaas sard 10% iim tatbariin bulaaltiig hiij bn demjisnii tuluu ingej bdg yum uzeegui biznesmenuudig daramtaldag hogiin nam
2016/04/03 103.17.108.42
Jiriin ard
Minii avdag guril mah talh tatbariin huuli, ardchilliin buynaar on garaad nemegdsen ene mini buruu yum uu zavgui ajilaad l bn getel nadad mungu bhgui bn bi odoo yah ve
2016/04/03 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment