8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин М.Баярмагнай хэнийг зохион бүтээсэн бэ

2021-05-04 21:17:00

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг.  Тэгвэл Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан МЭХ-ноос “Гэр дүүрэн хайр” эерэг челленжийг эхлүүлсэн байна. 
Хөл хориог боломж болгож, гэртээ байгаа энэ өдрүүдэд гэр бүлийнхээ хайр хүргэм, аз жаргалтай, нандин агшинг буулгасан богино хэмжээний бичлэг, фото зургаар сошиал орчинд давалгаалах аж. “Гэр дүүрэн хайр эерэг челленжэд олны танил эрхэмүүд нэгдэж эхэлжээ. Тодруулбал, жүжигчин М.Баярмагнай хүүгийнхээ хөгжилтэй хөөрхөн бичлэгээр тус аянд нэгджээ. Жүжигчин М.Баярмагнайгийн хүү "Ээжээ намайг төрүүлсэнд баярлалаа. Ааваа намайг зохион бүтээсэнд баярлалаа" хэмээн хэлж буй хайр татам хөөрхөн бичлэгийг байршуулжээ. Жүжигчин М.Баярмагнай ийм хөөрхөн хүүг зохион бүтээжээ. 

Эцэг эхчүүдээ өхөөрдөм хөөрхөн хүүхдийнхээ тоглож, инээж, уйлж буй хөгжилтэй, дурсамжтай, онцгой зураг бичлэгээ #ГэрДүүрэнХайр гэх хаштагтайгаар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо цахим хуудсыг тааг хийж сошиал орчинд оруулах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл