8o
Улаанбаатар хот
mobile menu

Поп хатагтай Б. Сарантуяа төрсөн өдрийн тоглолтоо хийнэ

2016-04-04 14:04:00

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б. Сарантуяагийн урлагийн тайзнаа дуулсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Фэнүүддээ үргэлж уран бүтээлийн бэлгээ барьдаг поп хатагтай энэ жил ганзага дүүрэн байна. Өнөөдөр Поп хатагтай Б. Сарантуяа   сэтгүүлчидтэй халуун дулаан яриа өрнүүлэн , уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцлаа. Өнгөрсөн жил Поп хатагтай Б. Сарантуяа  Сэхүүн салхи тоглолтоо төрсөн өдрөөрөө фэнүүддээ зориулж бэлэг барьж байсан бол энэ сарын 19, 20 нд өөрийнхөө төрсөн өдрийн тоглолтыг хийх гэж байна. Энэхүү тоглолт СТӨ-нд 19:00 болно.   Тоглолтонд ирсэн хүн бүрт G.MOBLE-ийн дугаар бэлэглэхээс гадна , тоглолтондоо янз бүрийн гэнтийн бэлэг барих гэнэ.  Урлагийн тайзнаа гялалзаж яваа поп хадагтай Б.Сарантуяа маань 30 жилийн ой тоглолтоо ирэх 9-р сард болох юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Huuhed bish dee.Ichmeer um doo.
2016/04/04 103.17.108.42
энэ одоо төрсөн өдрийн тоглолт гээд л мөнгө хийдэг болж дээ
2016/04/04 103.17.108.42