-9o
Улаанбаатар хот
mobile menu

ОЛОН НИЙТЭД ТУЛГУУРЛАСАН АСРАН ХАМГААЛАГЧДЫГ БЭЛТГЭН АЖИЛЛУУЛНА

2015-04-13 09:00:00

Сонгинохайрхан дүүрэг нь 232 мянган хүн амтай, үүний 73 хувь нь гэр хороололд, амьдардаг, нийслэлийн хүн амын болон газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том дүүрэгт тооцогддог. Дүүргийн нутаг дэвсгэрт орших 22, 23-р хороо нь бүхэлдээ гэр хорооллоос бүрдсэн, нийгмийн эмзэг бүлгийнхэн нийт хүн амынх нь 50 хувийг хамарсан байдаг. Хороодын хувьд хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийнхэнд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээ, асран хамгаалах үйлчилгээ нь хүрэлцдэггүй. Мөн ганц бие асран хамгаалагчгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэвтрийн хүнд өвчтөнүүд, сэтгэцийн өвчтэй хүмүүс нь өөрийгөө арчлах, хувцсаа өмсөх, хоол ундаа хийж идэх, эмээ уух зэрэг өдөр тутмын наад захын хэрэгцээгээ бие даан хийх чадваргүй байдаг тул эдгээр хүмүүст

нийгмийн халамжийн хамгийн энгийн үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлага байгаа юм. Иймээс ЭМЯ, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” төслөөс санхүүжүүлэн “Олон нийтэд тулгуурласан асран хамгаалагч ажиллуулах” туршилтын загвар төслийг СХД-ийн 22,23-р хороонд хэрэгжүүлж эхэллээ. Төслийг 23-р хорооны “Гурванжаргалхайрхан” өрхийн эмнэлэг тэргүүлэн ажиллах юм. Олон нийтэд тулгуурласан асран хамгаалагч ажиллуулах энэхүү санаачилга нь урьд өмнө нь Монголд төдийлөн хийгдэж байгаагүйгээрээ нэлээд онцлог юм. Төслийн гол зорилго нь асран хамгаалах хүнгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд хэвтрийн өвчтөн зэрэг эмзэг бүлгийн хүн амд асран хамгаалах үйлчилгээг хүрч очин хүргэх, асран хамгаалах шинэ хэлбэрийг турших явдал юм. Энэхүү төсөл нь 12 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд уг төслийн үр дүнд 22, 23-р хорооны асран хамгаалах хүнгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүн амд асран хамгаалах үйл ажиллагааг хүргэж, сайн дурын идэвхтэнүүд болон хэсгийн ахлагч нар асран хамгаалах талаар мэдлэг, дадалтай болж, явуулын асран хамгаалах үйлчилгээг үзүүлэх юм. Нийт 40 асран хамгаалагч сургагдан бэлтгэгдэж, асран хамгаалах тусламж үйлчилгээ цаашид төлөвлөгөөтэй, тогтвортой байдлаар үргэлжлэх хүний нөөцтэй, зориулалтын орчин нөхцөл бүрдэж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 50-80 хувиар дээшилсэн байхаар төлөвлөж байна. Асран хамгаалагчдын хувьд тусгайлан бэлтгэгдэх бөгөөд, давхар урамшуулалтай ажиллах юм. Мөн олон нийтэд суурилсан асран хамгаалах үйлчилгээ цаашид бусад дүүрэг хороодод ч бий болж туршлагаа нэвтрүүлэх, хөгжих боломжтой болно гэж үзэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 28