-8o
Улаанбаатар хот
mobile menu

"ХҮҮХДИЙН СПОРТЫН V ИХ НААДАМ"-ЫН ЛОГОНЫ УРАЛДААНЫ ЭЗЭН ШАГНАЛАА ГАРДЛАА

2015-07-16 09:43:00

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 дугаар тогтоолоор "Хүүхдийн спортын V их наадам"-ыг 2015 онд зохион байгуулах шийдвэр гараад байгаа билээ. Энэхүү наадам спортын 30 гаруй төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм. Наадмын үндсэн төрлийн эрх авах тэмцээн буюу өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан баг тамирчид ирэх есдүгээр сард зохион байгуулагдах хүүхдийн наадамд оролцох юм.

Наадмын зохион байгуулах хорооноос Хүүхдийн спортын V их наадмын лого, эмблем, бэлэгдэлийн уралдааныг өнгөрсөн хавар зарлаад байсан. Энэхүү уралдаанд бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчдээс дизайнер Б.Алтантөгсийн бүтээл шалгарсан байна. Дизайнер Б.Алтантөгсийг Эрүүл мэнд, спортын дэд сайд, наадмын зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатар, тус яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, наадмын зохион байгуулах хорооны гишүүн Х.Бакытжан нар хүлээн авч уулзан, шагналыг гардууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 114