8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2015-07-21 16:55:00

Тарваганы бөөс, бүүрэг тахлын нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой тул байгальд “Амьтан- Бүүрэг- Амьтан” гэсэн хэлхээгээр тарваган тахлын байгалийн голомт оршин байдаг.

7-9 дүгээр сард тарваганы тарга тэвээрэг, арьс үс гүйцэхийн зэрэгцээ бөөс, бүүргээр өвчин дамжих оргил үе нь болдог тул өвчтэй, халдвартай тарвага, бусад мэрэгч амьтад болон тарваган тахлын нянг агуулсан бөөс, бүүрэг олширч, байгалийн голомтоос халдвар тархах аюул, эрсдэл эрс нэмэгддэг.

Зун, намрын улиралд хууль зөрчиж, тарвага агнах, ялангуяа нохойгоор, хавх, урихаар агнах, мах, түүхий эдийг зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх зэрэг сөрөг үйлдлүүд давтагдсаар байна.

Тарвага агнах, өвчих, нойтон арьсаар оролдох, ичээ нүх ухах, нүх дошны дэргэд суух үед бөөс, бүүргэнд хазуулах ЭРСДЭЛ үүснэ.

Тарваганы хүн мах, нойр булчирхай, элэг, цөс, давсаг гэх мэт түүхий эдийг боловсруулалгүй идэх, залгих байдлаар эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь халдвар авах, өвчлөх МАГАДЛАЛ-ыг нэмэгдүүлнэ.

Нийслэл, аймгийн худалдааны төвүүдээр болон иргэд гар дээрээс тарваганы түүхий бүтэн мах, тулам, боодог, хүн мах, нойр булчирхай, давсаг зэргийг

худалдаалах, улмаар хөлдүү байдлаар удаан хугацаанд хадгалах, зөөвөрлөх, хэрэглэх явдал жил бүр гарсаар байна. Хадгалж зөөвөрлөх явцдаа муудсан, өмхийрсэн тарваганы үхдэл, махыг хот сууринд ил задгай газар хаяж, орхиж байгаа нь халдвар тархах эрсдэлийг үүсгэж байна. Тухайлбал: 2014 онд АТШБТ-оор нийслэлд оруулахаар завдсан, НМХГ-ын байцаагчид үзлэг, шалгалтаар илрүүлж хураасан тарваганы түүхий эд, махны 501 сорьцийг ЗӨСҮТ-д шинжилж, холбогдлыг тогтоосон байна.

Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн, халдвар авсан байж болзошгүй тохиолдолд өөрсдөө эмчлэх оролдлого хийх, эмнэлэгт хожуу хандах, халдвар авсан шалтгаанаа нуух зэрэг сөрөг хандлагаас өвчний явц, тавилан хүндэрч, зөв оношлох, эмчлэхэд сөргөөр нөлөөлөхөөс гадна богино хугацаанд олон хүнийг эрсдэлд оруулахАЮУЛТАЙ үйлдэл юм.

Иймд: Халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах, 18 хүртэлх насны хүүхдүүд тарваган тахал өвчинд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүддээ тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар сэрэмжлүүлэхийг тус тус ЗӨВЛӨЖ байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл