18o
Улаанбаатар хот
mobile menu

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ИХТ-Д АЙЛЧЛАВ

2015-08-13 14:08:00

Дархан-Уул аймгийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Кёнги аймгийн Иргэдийн хурлын 11 төлөөлөгч Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийж, Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэгт зочилов. Зочид төлөөлөгчдөд Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга нар Эрүүл мэндийн байгууллагын тухай танилцуулгыг хийж, НЭМТ-ийн хөдөлгөөн чийрэгжүүлэлтийн төв, нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн үйл ажиллагааг үзүүлж сонирхуулав.  

Мөн цаашид яаралтай тусламжийн төвийг орчин үеийн тоног төхөөрөмжтөй машинаар хангах, ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппарат, үений мэс заслын багаж хэрэгсэл, хөдөлгөөн чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д туршлага судлуулах, зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтанд хамруулах зэрэг саналыг зочидод уламжилсан ба нийгмийн эрүүл мэндийн тусламжийг хөгжүүлэх тухай “Эрүүл хот-Эрүүл иргэн” төслийг дэмжих хүсэлтийг төлөөлөгчдөд тавьлаа.  

Солонгосын төлөөлөгчид хүн амын эрүүл мэндийн төлөө хичээл зүтгэл гаргаж, амжилттай ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлээд, цаашид хамтран ажиллаж, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, шаардлагатай байгаа эмнэлгийн тусламжийн, нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment