7o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН V ИХ НААДМЫН ЭЛЧ ТАМИРЧИНГ СОНГОХ, ЦАХИМ ХУУДАС НЭЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

2015-08-13 10:17:00

Монголын хүүхдийн спортын V их наадмыг 2015 оны 09 дүгээр сарын 12-18-ны өдрүүдэд спортын 17 төрлөөр нэгэн зэрэг олон улсын наадам, олимпийн жишгээр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Энэхүү наадамд 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцоно.

Энэ удаагийн тэмцээн нь олимпийн наадмын жишгээр зохион байгуулагдаж буй анхны спортын “Mega event” болж байгаа төдийгүй цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болох юм.

Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх арга хэмжээг маргааш буюу 2015 оны 08 дугаар сарын 14-ний 14 цагаас Эрүүл мэнд, спортын яамны хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Наадмын үйл ажиллагааг ивээн тэтгэх сонирхолтой хэвлэл мэдээллийн байгууллага, шууд дамжуулах телевизүүд, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг тухайн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment