-10o
Улаанбаатар хот
mobile menu

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

2015-08-13 12:20:00

1. STUDY06R01. Эх нярайн эрүүл мэндийн үйлчилгээний нөхцөл байдал, удирдлагын бүтэц, хүний нөөцөд дүн шинжилгээ хийх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны хөтөлбөр /2012-2016/-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөний 2 дугаар зорилтын STUDY06R01-д тусгагдсан Эх нярайн эрүүл мэндийн үйлчилгээний нөхцөл байдал, удирдлагын бүтэц, хүний нөөцөд дүн шинжилгээ хийх ажил болно.

3. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

  1. Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар
  2. Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
  3. Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /үндсэн судлаачийн ур чадварын мэдээлэл, туршлага/
  4. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /2014, 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, татварын байгууллагын тодорхойлолт-“ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.1.2-т заасны дагуу Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/

4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажил, тухайлбал эрүүл мэндийн бодлогын судалгаа, тоон мэдээлэлд ирээдүйн төсөөлөл хийж байсан туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 08 дугаар сарын 07-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

Эрүүл мэнд, спортын яам
Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар 
Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж 3, 
Засгийн газрын VIII байр 
Утас: 265895

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment