8o
Улаанбаатар хот
mobile menu

Медаль хүртсэн жүдочдыг байт харвааны холбооноос тус бүрийн 1.4 сая төгрөгөөр урамшууллаа

2021-08-03 14:00:00

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан олимпоос медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж, тус бүрийг 500 ам.доллар буюу 1.4 сая төгрөгөөр урамшууллаа.

Монголын жүдочид түүхдээ анх удаа нэг олимпын наадмаас гурван медаль хүртсэн.

Тодруулбал эмэгтэйчүүдийн -48 кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81 кг жинд Саиед Моллай мөнгөн медалийг авсан.

Мөн жүдочид багийн дүнгээр 128 улсаас 6-р байрт шалгарсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
pHqghUme
e
2021/08/22 85.203.22.214
  • Recent
  • Most Read
  • Most Comment