-7o
Улаанбаатар хот
mobile menu

“ГЕРОНТОЛОГИ ГЕРИАРТИЙН САЛБАРЫН ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-08-25 14:42:00

Эрүүл Мэнд Спортын Яам, Геронтологийн Үндэсний Төв, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Ази Номхон Далайн Идэвхтэй Насжилтын Консорциум, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Насжилт Судлал, Настны Эмгэг Судлалын Нийгэмлэгтэй хамтран “Геронтологи-гериатрийн салбарын өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2015 оны 08 сарын 20-21-ны өдрүүдэд Эрүүл Мэнд Спортын Яамны сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

“Геронтологи, гериатрийн өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь насжилт судлал, настны эмгэг судлалын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах, энэ чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаачийн бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэ залуу судлаачдын ажлыг хөхүүлэн дэмжих, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламжийг настнуудад үзүүлэхэд тоо баримт, мэдээ, мэдээллийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдол бүхий хурал болсон юм.

Энэ жилийн “Геронтологи, гериатрийн өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Геронтологийн үндэсний төв үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан томоохон ажлын нэг бөгөөд тус төвийн анхны бие даан зохион байгуулсан олон улсын хурал болсноороо онцлогтой юм.

Уг эрдэм шинжилгээний хурлыг нээж Геронтологийн үндэсний төвийн захирал М.Нямсүрэн үг хэлж Эрүүл Мэнд, Спортын Сайд Г.Шийлэгдамба, Эрүүл Мэнд, Спортын Яамны Стратеги Бодлого Төлөвлөлтийн Газрын Дарга Р.Оюунханд, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Су-Ньюнт-У, Ази Номхон Далайн Идэвхтэй Насжилтын Консорциумын удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Телма Кау нар тус тус мэндчилгээ дэвшүүллээ.

Тус хуралд нийт 180 гаруй хүн оролцсоноос нийслэлийн 9 дүүргээс 88 эмч мэргэжилтэн, хөдөө орон нутгаас 23 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, 34 эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлж хурлын удирдагч 14 эрдэмтэн профессор, зохион байгуулагч 22 ажилтан ажиллаа.

Монгол улсын эрдэмтэн судлаачид төдийгүй гадаадаас АНУ, БНСУ, Сингапур, БНХАУ, Люксенбургийн вант улс, Израйль зэрэг 6 орны нэр хүнд бүхий доктор профессорууд оролцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 138