10o
Улаанбаатар хот
mobile menu

МЭНДЧИЛГЭЭ

2015-09-08 20:15:00

Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 онд хэрэгжуүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоолын дагуу орон даяар Хүүхдийн спортын V их наадмыг өвөл, зуны үндсэн 19, сонгож оролцох 15, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд 5, нийт 39 спортын төрлөөр амжилттай зохион байгуулж байна.

Энэ удаагийн спортын их наадам нь 2015 оны 9 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд 17 спортын төрлөөр анх удаа Олимпийн наадмын жишгээр анхан шатны тэмцээнээс тэмцээнээс эрхээ авч, өрсөлдөх бөгөөд их наадмын хөтөлбөрт паралимп, дифлимп, тусгай олимпийн спортын төрлүүдийг багтааснаараа Монголын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.

Төр засгаас биеийн тамир, спортоор дамжуулж хүүхэд залуучуудад бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олгох, спортоор хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, есвөрийн тамирчдын амжилтыг дээшлүүлэх, ур чадварыг сайжруулах, тэдний дунд шинэ спортын төрлүүдийг хөгжүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Хүүхдийн спортын V их наадамд 21 аймаг, 9 дүүргээс эрхээ авсан 1860 тамирчин, 190 дасгалжуулагч, 250 шүүгч, 230 сайн дурын ажилтан оюутан залуус болон албаны төлөөлөгчид оролцож наадмын нээлт, хаалт, тэмцээн уралдааныг МҮОНТ, NTV, Star TV8 TM телевизүүдээр шууд дамжуулах бөгөөд үндэсний компаниуд болох АПУ, ХАСУМЕГАВАТТ, ДАШВААНЖИЛ, ТИТЭМ ДИЗАЙН, EMPATHY зэрэг компаниуд их наадмын ивээн тэтгэгчээр ажиллаж байгаад гүн талархлаа илэрхийлье.

Их наадамд оролцож буй өсвөрийн тамирчид нь 2020 оны Токиогийн Зуны Олимпийн наадамд Монгол улсыг төлөөлөх үндэсний шигшээ багийн залгамж халаа нь болж, ирээдүйд тив, дэлхийд нэр алдраа дуурсгасан одууд болно гэдэгт итгэлтэй байна.

Эх орныхоо өнцөг булан бүрээс шалгаран их наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн өсвөрийн тамирчид та бүхэндээ төрөлх нутаг, суралцдаг сургууль, хичээллэдэг клубынхээ нэрийг өндөрт өргөж, авьяас чадвараа дайчлан их наадмын аваргууд болохын ерөөлийг дэвшүүлье.

 

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ДЭД САЙД, 

ХҮҮХДИЙН СПОРТЫН V ИХ НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Т.БОЛДБААТАР

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment