8o
Улаанбаатар хот
mobile menu

ХҮҮХДИЙН СПОРТЫН V ИХ НААДМЫН ХӨЛБӨМБӨГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2015-09-13 18:25:00

Монголын Хүүхдийн спортын V их наадам анх удаагаа олон улсын томоохон наадмуудын нэгэн адил энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Уг наадмын хөлбөмбөгийн шигшээ тэмцээн энэ сарын 07-ноос 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж эрэгтэй насанд Дархан-Уул, Орхон, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг гэсэн долоон баг, эмэгтэй насанд БЗД, БГД, ХУД, Сүхбаатар дүүрэг, Өвөрхангай аймгаас шигшээ багууд ирж оролцож өнөөдөр шилдгийн шилдгүүдээ шалгарууллаа.

Нийт оролцсон тамирчдаас хурд хүч, авхаалж самбаа, багийн тоглолтын гайхамшгийг үзүүлэн эрэгтэй баг тамирчдаас шилдгийн шилдгээр Дархан-Уул аймгийн Н.Жаргалсайхан дасгалжуулагчтай баг алтан медалиар, Чингэлтэй дүүргийн Д.Нанжид дасгалжуулагчтай баг мөнгөн медалиар, Орхон аймгийн Н.Мөнхбаяр дасгалжуулагчтай баг хүрэл медалийн эзэд боллоо.

Мөн эмэгтэй баг тамирчдын шилдгийн шилдгээр Баянзүрх дүүргийн Ц.Ганболд дасгалжуулагчтай баг алтан медалиар, Өвөрхангай аймгийн Л.Эрхэмбаяр дасгалжуулагчтай баг мөнгөн медалиар, Хан-Уул дүүргийн Болд дасгалжуулагчтай баг хүрэл медалиар тус тус шалгарлаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл