
Токио-2020 паралимпийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээн өнөөдөр /2021.08.30/ үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Э.Содномпилжээ 245 кг өргөж, паралимпийн рекордыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртлээ.Э.Содномпилжээ 2016 онд 210 кг өргөж, Риогийн паралимпээс хүрэл медаль хүртэж байсан билээ.



