12o
Улаанбаатар хот
mobile menu

СОЛОНГОСЫН ХҮНДИЙГ ӨРГӨЛТИЙН ХОЛБООНООС 500 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БЭЛЭГЛЭХЭЭР БОЛЛОО

2015-09-14 18:29:00

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Солонгосын зарим мужуудын Хүндийг өргөлтийн холбоодын тэргүүн нарыг өнөөдөр өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Тус холбоодын зүгээс манай Хүндийг өргөлтийн холбоонд 500 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлахаар болсон талаараа салбарын дэд сайдад уламжилсан юм. Тэд хэлэхдээ “Өнгөрсөн жил бид танай оронд ирж, Хүндийг өргөлтийн холбоогоор очиж танилцсан. Монголчууд маш их чадвартай, амжилт үзүүлэх өндөр боломжтой боловч үнэхээр техник тоног төхөөрөмжийн хангалт муу байгаа нь харагдсан. Тийм учраас бид туслахаар шийдэж, тоног төхөөрөмж бэлэглэхээр шийдсэн” гэв.

Салбарын дэд сайд Т.Болдбаатар “ Манай сайхан оронд хүрэлцэн ирж, Хүндийг өргөлтийн баг тамирчдыг маань дэмжиж тоног төхөөрөмж бэлэглэж байгаад талархаж байна. Манай Хүндийг өргөлтийн холбоо салбар яамтайгаа харилцан шүтэлцээтэй ажилладаг бөгөөд бид ч аливаа ажил, тэмцээн уралдааныг нь бодлогоороо дэмжин ажилладаг гэсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment