-8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын филорманийн гоцлол дуучин Л.Насанбуянгийн ковер тоглолт

2015-11-24 15:45:00

Монгол Улсын филорманийн гоцлол дуучин Л.Насанбуян буюу Насаа ковер тоглолтоо хийхээр болжээ. Өнгөрсөн онд өөрийн анхны бие даасан тоглолтоо хүргэсэн дууч бүсгүй энэ сарын 27-нд “Blue sky tower” -ын "Vegas club"-т өөрийн ковер тоглолтоо хийхээр болсноо дуулгалаа. Тэрбээр тоглолтынхоо талаар “Аливаа сэтгэл шингэсэн ажил бүхэн амжилттай сайхан байдаг. Өнгөрсөн жил би анхны тоглолт байсан учраас өөртөө их хариуцлагатай өндөр шаардлага тавьж, их ачаалалтай, симф-джаз оркестрын бүрэлдэхүүнтэй тоглолт хийж байсан. Энэ жил арай бага бүрэлдэхүүнтэйгээр тоглолтоо хийхээр төлөвлөсөн боловч тоглолтоо гоё болгож та бүхэнд сайхан амьд тоглолт үзүүлэхийг хичээж ажилласаар, чамгүй олон уран бүтээлч нар оролцож байгааг дуулгах нь зүйтэй гэж бодлоо. Тоглолтонд МУГЖ,Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Мотив хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Бид 4 хамтлагийн дуучин Замбалгарав,рэппэр Жэнние, найруулагч Эрдэнэ-оюун, Мөрөн, DJ CHIN ,"Урбан саунд" студийн Тритон хамтлаг, хийлийн дөрвөл, "Баян Монгол" джаз оркестрын үлээвэр хөгжимчид, UBS телевизийн хөтлөгч Зэндмэнэ, цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид, СУИС-н вокалист дуучид, Сараа'с мюзик продакшны дууны найруулагч Ундралбаяр,Хулан салоны үсчин Халиунаа, нүүр будагч Маралаа,хөтлөгч Баагий зэрэг тайзны арын ажилчид болон миний бие  та бүхэнд тоглолтоо толилуулахаар бэлдэж байна” хэмээн ярьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
negen.
durlasan gedgiig mine daana ch medehgui yavaa bh da.hairtai ch haldaj chadahaargui hol yum da busgui mine
2015/12/26 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 178