
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан байна.Тэрбээр шагналаа 12 дугаар сарын 29-нд АНЭУ-ын Дубай хотноо гардаж авах аж .Олон улсын шилдэг дуурийн дуучдын шалгаруулалтад Итали, Испани улсын алдартай баритон хоолойтон, дэлхийн супер одод нэр дэвшиж оролцжээ.

 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              