8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хүн - Хөдөлгөөн - Хөгжил" зөвлөгөөн үргэлжилнэ

2016-03-28 14:51:00

Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос хамтран “Хүн-Хөдөлгөөн-Хөгжил” зөвлөгөөнийг  энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, хүчний байгууллагууд, спортын холбоод, клубуудын ахмадын асуудал хариуцсан 80 гаруй удирдах ажилтнууд оролцож байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр  35-аас дээш насны нийт иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, тэднийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцуулах, цаашдын зорилго, чиглэлээ тодорхойлох аж. .

    Зөвлөгөөнийг Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгрийн тэргүүн, профессор Г.Тэгшбүрэн, МУБИС-ийн Урлаг-Биеийн тамирын сургуулийн багш, доктор, профессор Л.Уртнасан нарын эрдэмтэн, багш нар удирдан явуулж байгаа бөгөөд, Монголд шинээр хөгжиж байгаа софт волейбол, граунд гольф, модон бөмбөгийн спортын сургалт, тэмцээн зохион байгуулагдана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Jhett
Times are chanigng for the better if I can get this online!
2016/04/19 103.17.108.42