8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд 5120 иргэн вакцины дөрөвдүгээр тунд хамрагдаад байна

2022-01-11 12:02:24

Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 66, хоёрдугаар тунд 133, гуравдугаар тунд 2084, дөрөвдүгээр тунд 2695 нийт 4978 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75 хувь нь нэгдүгээр тунд, 71.8 хувь нь хоёрдугаар тунд, 48.6 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 0.54 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3008 жирэмсэн эх, 12-15 насны 68388 хүүхэд, 16-17 насны 26956 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment