8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймагт түмэн тэмээний баяр болно

2022-02-21 11:55:08

Өмнөговь аймагт "Түмэн тэмээний баяр-2022" өвлийн наадам ирэх гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно. 23 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдааныг өмнө нь тус аймгийн Булган суманд явуулдаг байсан аж. Харин энэ удаад илүү өргөн хүрээг хамруулахын тулд аймгийн төвд хийхээр болжээ. 

Тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монголын анхны эвентүүдийн нэг юм. Энэ үеэр тэмээн поло, тэмээтэй буухиа уралдаан, гоё тэмээтэй сайхан хос, тайлаг тэмээний бооцоотой уралдаан болно. Мөн атан тэмээ болон хоёр наст хурдан тэмээний уралдаан болох талаар албаныхан мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл