Туркийн цэргийн хүчнийхэн Оросын байлдааны онгоцыг буудаж унагалаа
Аравдугаар сарын эхээр Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу Туркийн агаарын хилд нэвтэрсэн ямар ч онгоцыг унагах болно хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр Туркийн цэргийн хүчнийхэн Сирийн баруун хойд хэсэг, хилийн ойролцоо нэгэн үл таних байлдааны онгоцыг буудаж унагасан талаар мэдээллээ. Уг онгоц нь Туркийн агаарын хилд нэвтэрсэн тул гал нээсэн байна. Онгоцны нисгэгчид нь шүхрээр бууж амжсан тухай бас мэдээлжээ. Агаарын энэ бүсэд Орос болон Сирийн онгоцнууд идэвхтэй нислэг үйлдэж Башар аль-Ассадын дэглэмийн эсрэг байлдаж байгаа Туркмен босогчдод цохилт өгдөг ажээ. Өмнө нь Оросын байлдааны нэг онгоц санамсаргүй Туркийн агаарын хилд орж ирсэн тохиолдол гарч байсан ба үүний улмаас мэдэгдэл хийж байв. Одоогоор унагасан онгоц аль улсын зэвсэгт хүчнийх болох нь мэдэгдээгүй байгаа ч Оросын байлдааны онгоц хэмээн таамаглагчид олон байна. Тэгвэл ОХУ-ын Батлан Хамгаалах Яамнаас Оросын СУ-24 сөнөөгч онгоцыг Туркийн агаарын хүчин унагасан талаар мэдээллээ. Албаны мэдэгдэлд Оросын онгоц Туркийн агаарын хилийг зөрчөөгүй бөгөөд 6,000 метрийн өндөрт нисч явсан гэжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл