8o
Улаанбаатар хот
mobile menu

​Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудыг яаралтай зээлээ эргэн төлөх чиглэл өгчээ

2022-03-03 11:22:04

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит копаниудын эргэн төлөлтийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсөн байна.

Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын зээл нийт чанаргүй багцын өрийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний үнийн дүнтэй байгаа юм.  Иймд, Засгийн газраас хариуцсан яамд, сайдууд идэвхтэй ажиллаж, яаралтай арга хэмжээ авч, зээл авсан төрийн өмчит компаниудын зээлийг богино хугацаанд, яаралтай эргэн төлүүлж барагдуулах онцгой үүргийг Ерөнхий сайдаас өгчээ. 

Өчигдрийн байдлаар чанаргүй зээлүүдийг зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Цаашид эргэн төлөлтийг эрчимжүүлэх чиглэлийг Хөгжлийн банкинд өгсөн байна.

Түүнчлэн, Хөгжлийн банкнаас зээл авсан хоёр цементийн үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байгаа. Энэ жил хоёр их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр шалгарсан байгууллагууд дээрх хоёр цементийн үйлдвэрээс цемент авч, төлбөрийг нь Хөгжлийн банкинд тушааж, зээлээс нь хасаж, чанаргүй зээлүүдийг бууруулах зэрэг өөр ямар ажлуудыг санаачлан хэрэгжүүлж болох талаар судлахыг чиглэл болгожээ.

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа бөгөөд тус ТУЗ-д төрийн албанаас болон хараат бус гишүүд томилогддог.  Шинэ бүрэлдэхүүнийг хуулийн хүрээнд томилон танилцуулах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл