8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна

2022-03-22 09:39:57

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн  боллоо.  Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.

 Коронавирусийн халдварын тоо харьцангуй багасаж, өдөрт дунджаар 105-240 хүн халдвар авч буй аж.  Томуу, томуу төст өвчний халдвар өндөр хэвээр бөгөөд өчигдөр л гэхэд яаралтай тусламжаар 659 хүүхэд эмнэлэгт үзүүлснээс 199 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.  Өрхийн эрүүл мэндийн төвд 3063 хүүхэд үзүүлсний 32.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна.  Нийслэлчүүдийн 54 хувь нь коронавирусийн дархлаа сэргээх III тунд хамрагдсан бол IV тунд 6.3 хувь нь хамрагджээ. Мененгит өвчин өмнөх долоо хоногт гарсан хоёр тохиолдлоос өөр нэмэгдээгүй гэдгийг хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment