8o
Улаанбаатар хот
mobile menu

Америкт эсэргүүцлийн жагсаалаас 400 гаруй хүнийг баривчиллаа

2016-04-12 12:33:00

Америкийн төр засгийн бодлогод санхүүгийн том корпорациуд асар их нөлөөлж байдагийг эсэргүүцсэн хэдэн мянган хүн Вашингтонд жагсаал цуглаан хийж  байгаа талаар RT мэдээлсэн байна. Америкийн Вашингтон хотод дэгдэж байгаа "ардчилсан хувьсгал"-д  оролцогчид . Бид авлигыг эсэргүүцэж, эрх чөлөөтэй, шударга сонгуулийг хүсч байна. Энэ бол америкчуудын үндсэн эрх" гэж эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид ярьсан байна "Ардчилсан хувьсгал" эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод АНУ-ын Конгрессын чуулган хуралддаг Капитолийг шатыг "эзлэн" авчээ. Тэдний дунд олон залуус байлаа. Цагдаагийнхан одоогоор 400 гаруй хүнийг баривчилж, цагдаагийн хэсэгт хүргээд байна. Бүх авто машин дүүрч, баривчлагсдыг зөөх боломжгүй болсон тул сүүлдээ автобус ашигласан талаар цагдаа нар мэдээлжээ.  "Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод энэ удаа том капиталтай холбоотой, улстөрийн авлигыг нэн даруй устгаж, эрх чөлөөт, шударга сонгууль явуулахыг Конгрессоос шаардаж байна" хэмээн "Reuters" агентлаг дамжууллаа. "Ардчилсан хувьсгал" анх 4 сарын 2-нд Филадельфид эхэлсэн бөгөөд одоо Вашингтонд үргэлжилж байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл