8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн хамгийн урт могойг барилгачид барьжээ

2016-04-12 17:18:00

Дэлхийн хамгийн урт могойг барилгачид барьжээ

Малайзын өдөр тутмын сониноор дэлхийн хамгийн урт хэмжээтэй байж болзошгүй аварга могойг нэг хэсэг барилгачин олсон талаар шуугиж байна. Зүүн-Өмнөд Азид байдаг пиятон төрлийн аварга могойг хэмжиж үзэхэд урт нь найман метр, жин нь 250 кг татсан байна. Энэ могойг Пенан арлын Паяа Терубонгд  дүүжин зам тавьж байсан барилгын ажилчид олж, бүтэн 90 минутын турш оролдсоны хүчинд барьж, Иргэний хамгааллын албаныхныг дуудан хүлээлгэж өгчээ.  Гиннессийн номд бүртгүүлснээр хамгийн урт могойг Медуза гэдэг бөгөөд 7.3 метрийн урттай. Энэ могой одоо АНУ-ын Миссури мужид байдаг аж. Малайз улсад өмнө нь аварга хэмжээтэй могой нэг бус удаа илэрч байснаас хамгийн урт нь 1912 онд буудаж алсан могой 10 метрийн урттай байсан гэнэ. Харин шинжлэх ухаанд мэдэгдэж буйгаар хамгийн урт могойг Колумбаас олж байжээ. Эрдэмтэд 2009 онд аварга могойны ясыг бүрэн бүтнээр нь олсон бөгөөд тэр нь 12.8 метрийн урттай байсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
yamar aimaar urt tom mogoi be
2016/04/12 103.17.108.42