8o
Улаанбаатар хот
mobile menu

"Шилдэг хүүхэд" алтан медалийг Виржиниа мужийн Фэйрфакс хотод оршин суугаа VIII ангийн сурагч Д.Эрдэмд гардуулав

2022-08-11 12:30:54

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Шилдэг хүүхэд" алтан медалийг АНУ-ын Виржиниа мужийн Фэйрфакс хотод оршин суугаа VIII ангийн сурагч Д.Эрдэм хүүд гардуулжээ. 

Д.Эрдэм саяхан Австри улсын Моцартын нэрэмжит их сургуулиас зохион байгуулсан Олон Улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд өөрийн насны ангилалд нэгдүгээр байрт шалгарч, алтан медаль хүртээд буй. 

 

Түүнчлэн тэрбээр олон улсын математикийн олимпиадын гурван алт, хоёр мөнгө, "Spelling Bee" тэмцээний таван удаагийн аварга, олон улсын төгөлдөр хуурын тэмцээний гурван алт, хоёр мөнгөн медальтай бөгөөд Морин хуурын тэмцээний хүрэл, Хурдан уншлагын тэмцээний нэгдүгээр байрын шагнал хүртсэн олон амжилтын эзэн болоод байгаа юм хэмээн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Монголчууд арван жилийн сургуулиудад мөн их сургуулиудад сурч байхдаа шалгалтуудын асуултуудыг урьдчилаад авчихдаг тул өнөөгийн боловсон хүчин хэтэрхий мангуу юм.
2022/09/16 66.181.191.178
Иргэн
Эний аавыг нь Батболдын Дөлгөөн гэдэг ба Дөлгөөний эцэг нь АНУ-д суух ЭСЯ-ы батлан хамгаалахын ажилтнаар очихдоо насанд хүрсэн хүүгээ авч явсан. Эд нар АН ба Иргэний зориг намынхан.
2022/08/14 66.181.180.106
Иргэн
Эний аавыг нь Батболдын Дөлгөөн гэдэг ба Дөлгөөний эцэг нь АНУ-ын ЭСЯ-ы батлан хамгаалах яамны ажилтнаар 1998 онд очиж ажиллахдаа, насанд хүрсэн хүүгээ авч явсан юм. АН ба Иргэний зориг намынхан.
2022/08/14 66.181.180.106