8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭДИЙН ЗАСАГМонгол Улс “Ftse Russell”-ийн “Frontier Market” ангилалд албан ёсоор орлоо

2022-10-03 12:02:00

Олон улсад хөрөнгийн зах зээлийн индексийг тодорхойлогч Их Британийн FTSE Russell компани нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлгээ өгдөг бөгөөд тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д оруулдаг. Монгол Улсын хувьд анх 2012 онд FTSE Russell-с гаргадаг Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орж байсан боловч төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг, түүнчлэн олон улсын кастодиан банк байхгүй зэрэг шалтгааны улмаас 2017 онд Хөгжиж буй зах зээлийн ангилалд орж чадалгүйгээр “Ажиглалтын жагсаалт”-аас хасагдаж байв.

Санхүүгийн зохицуулах хороо дээр дурдсан асуудлын хүрээнд бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч үнэт цаасны төлбөр тооцооны горимыг олон улсын жишигт нийцүүлэх ажилд онцгойлон анхаарч Сангийн яам, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн оролцогч байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж, үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэх шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сард гаргасан.

Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болон мэргэжлийн оролцогч байгууллагууд бэлтгэл ажлыг ханган системийн хэмжээнд энэхүү горимд 2020 оны 3 дугаар сард амжилттай шилжсэнээр манай улсын үнэт цаасны төлбөр тооцооны горим олон улсын жишигт нийцсэн цаг үеэ олсон шийдвэр байсан. Үүнээс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдыг дэмжиж, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах чиглэлээр бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс ангилал ахих боломж нэмэгдсэн.

Тэгвэл өнгөрсөн жил буюу 2021 оны есдүгээр сард FTSE Russell-с Монгол Улсыг Хөгжиж буй зах зээл (Frontier market) ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д буцаж орсон талаар албан ёсоор мэдэгдсэн бол 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр FTSE Russell группээс Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангилалд албан ёсоор орсон талаар мэдээллээ.

FTSE Russell-с гаргадаг энэхүү ангилалд Монгол Улс орсноор манай улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

СЭДВҮҮД:

ЭДИЙН ЗАСАГ

Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулав

Нийтэлсэн

 2 мин өмнө 

-

 2022-10-03

Нийтэлч

  

Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа.

Үүнд:

  1. Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх,
  2. Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  3. Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.

МОНГОЛБАНК

ДЭЛГЭРЭНГҮЙ ...

ЭДИЙН ЗАСАГ

“Эрдэнэс Монгол” ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө

Нийтэлсэн

 2 цаг өмнө 

-

 2022-10-03

Нийтэлч

  

“Эрдэнэс Монгол” ХХК “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой Хөгжлийн банкнаас авсан 170.5 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрөөс 117.2 тэрбум төгрөгийг төллөө.

Тус компани өмнөх онуудад Хөгжлийн банкны зээлийн төлбөрт 107.8 тэрбум төгрөгийг төлөөд байв.

Зээлийн эргэн төлөлт хийснээр “Эрдэнэс Монгол” ХХК хэвийн ангилалтай зээлдэгч болж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар онцгой анхаарч “Зэс металлийн групп”, “Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр бүлэгт хуваан Холдинг компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах шийдвэр гаргасан.

Тус компанийн харъяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ууд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нэгтгэснээр бүтцийн томоохон өөрчлөлтүүд гарч үр дүнгээ өгч эхэллээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ...

ЭДИЙН ЗАСАГ

Хөгжлийн банк: “Эрдэнэс Монгол” ХХК 117.2 тэрбум төгрөгийг төллөө

Нийтэлсэн

 3 өдөр өмнө 

-

 2022-09-30

Нийтэлч

  

Монгол Улсын Хөгжлийн банк “Тавантолгой – Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-д  2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 170.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дээрх зээлээсээ 117.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлснөөр 44.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй боллоо.

Дээрх төслийн талаар тодруулбал, “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолын хүрээнд олгогдсон зээл бөгөөд төсөл 100 хувь хэрэгжсэн.

Эргэн сануулахад, тус төсөл нь Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрийг барагдуулахаар гаргасан  Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар тогтоолд багтсан юм.

Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зээлээс 117.2 тэрбум төгрөг төлөгдсөнөөр Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 766.5 тэрбум төгрөгийн төлөлт хийгдээд байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ...

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment