8o
Улаанбаатар хот
mobile menu

Тунист 12 хүнийг хөнөөсөн халдлага болж, онц байдал зарлалаа

2015-11-25 11:34:00

Тунисын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны 12 хүнийг хөнөөсөн халдлага болсон байна. Уг халдлагын дараа тус улсад 30 хоногийн онц байдал зарлажээ. Уг халдлагыг хэн үйлдсэн тодорхойгүй байна. Тунисын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны автобус зогсоолд ирэх үеэр дэлбэрэлт болсон байна. Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард “Исламын улс” бүлэглэлийн дайчид Тунисын далай эргийн амралтын газарт гал нээж, 38 хүний амийг хөнөөж байсан аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment