8o
Улаанбаатар хот
mobile menu

В.Путин Аюулгүйн зөвлөлийг хуралдууллаа

2022-10-20 12:05:00

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг эхлүүлэв. Видео холбоогоор болж буй уг хуралдаанаар зарласан хэлэлцэх асуудлын жагсаалтад цагаачлалын салбарт үндэсний аюулгүй байдалд заналхийлж буйг саармагжуулах, шилжилт хөдөлгөөний үйл явцыг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, нийгэм-улс төрийн тогтвортой байдлын ашиг сонирхолд нийцүүлэн зохицуулах асуудал багтаж байгаа бөгөөд Төрийн цагаачлалын бодлогыг боловсронгуй болгох салбар хоорондын комиссыг тэргүүлдэг Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев илтгэл тавихаар төлөвлөж байна. Энэ нь өнгөрсөн тавдугаар сараас хойших Аюулгүйн зөвлөлийн анхны "том" хурал юм.  Хамгийн сүүлд болсон ийм уулзалтаар төрийн мэдээллийн дэд бүтцийн тогтвортой байдал, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ. Үүний зэрэгцээ В.Путин дүрэм ёсоор долоо хоног тутам Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдтэй шуурхай уулздаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл