8o
Улаанбаатар хот
mobile menu

Их Британид инфляцийн сүүлийн 40 жилийн дээд амжилтыг тогтоов

2022-10-20 13:45:00

"Их Британид есдүгээр сард өргөн хэрэглээний барааны үнэ жилийн дүнгээр 10,1 хувиар өссөн нь сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үзүүлэлт боллоо" гэж тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл есдүгээр сарын үзүүлэлт долдугаар сарынхад эргэн орж, сүүлийн 40 жил тохиолдоогүй өндөр үзүүлэлт болжээ. Наймдугаар сарын инфляци 9,9 хувь байсан аж.  Статистикийн мэдээгээр өргөн хэрэглээний барааны үнэ 0,5 хувиар өссөн бол хүнсний бүтээгдэхүүн, архи, тамхи, эрчим хүчийг оролцуулахгүйгээр үнэ 6,5 хувиар нэмэгдсэн байна. Инфляцийн өсөлт нь хүнсний бүтээгдэхүүний үнэ, нийтийн үйлчилгээний өртөг нэмэгдсэнтэй холбоотой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл