8o
Улаанбаатар хот
mobile menu

"Папиллома вирусийн эсрэг вакцины хоёр дахь тун aрваннэгдүгээр сарын 10-нд Монголд ирнэ"

2022-10-28 13:50:00

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 11-11 төвд ирсэн гомдол санал болон цаг үеийн асуудлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 11-11 төвд аравдугаар сарын эхний дөрвөн долоо хоногт нийт 201 иргэн хандаж, гомдол санал хүсэлт талархлаа илэрхийлсэн. Үүнээс 126 иргэнд хариу өгсөн. Эдгээр 126 иргэний 63 нь гомдол, 5 нь санал, 9 нь гомдол, 49 нь талархал байсан.

Иргэдээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт 20 буюу хамгийн их талархал ирсэн бол дараа нь ХСҮТ, ЭХЭМҮТ-д талархлаа илэрхийлсэн байна.

Өмнөх сартай харьцуулбал эрүүл мэндийн салбартай холбоотойгоор хандсан иргэдийн тоо 30.4 хувь буурсан үзүүлэлттэй гарсан. "Өргөө амаржих" газрын удирдлагыг сольсон асуудалтай холбоотой гомдлууд ЭМЯ-д их ирсэн.

Папиллома вирусийн эсрэг вакцины хоёр дахь тун аравдугаар сарын 21-нд үйлдвэрлэгдээд нааш ачигдсан. Монгол Улсын хилээр арваннэгдүгээр сарын 10-нд орж ирнэ гэх мэдээлэл байна. Одоогийн байдлаар папиллома вирусийн хоёр дахь тундаа хамрагдаагүй 18 иргэн бий.

ДЭМБ-аас хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэг тун хийх эсвэл хоёр тун хийх нь ялгаагүй гэсэн удирдамж гарсан. Үүнтэй холбогдуулаад Монголын дархлаажуулалтын үндэсний зөвлөл арваннэгдүгээр сард хуралдаж, нэг тунгаар хийх үү, хоёр тунгаар хийх үү гэдгийг шийднэ" гэв.

Хүний папиллома вирус (ХПВ) нь бэлгийн замаар дамждаг хамгийн түгээмэл халдвар бөгөөд өнөөг хүртэл умайн хүзүүний хорт хавдрын зайлшгүй шалтгаан гэж хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц халдвар юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл