8o
Улаанбаатар хот
mobile menu

Польшийн эрх баригч намын даргын хэлсэн үг эмэгтэйчүүдийг бухимдуулав

2022-11-08 13:20:00

Польшийн эрх баригч намын дарга Ярослав Качинскийн Европ эмэгтэйчүүдийн талаар хэлсэн үг олны бухимдлыг төрүүллээ. Тэрээр Европын орнуудад төрөлт бага байгаа нь залуу эмэгтэйчүүдийнх нь согтууруулах ундааны хэрэглээ их байгаатай холбоотой гэжээ.

Хэрэв 25 хүртэлх насны бүсгүйчүүд үеийн эрчүүдээсээ илүүтэйгээр согтууруулах ундааг их хэрэглэвэл хүүхэдтэй болохгүй, төрөлт багассан хэвээр байх болно гэсэн байна.

Түүнчлэн эмэгтэй хүн эх хүн болж төлөвшихөд бэлтгэгдэх хэрэгтэй учир эмэгтэйчүүдийг эрт хүүхэдтэй болохыг дэмждэггүй гэдгээ Качинский хэлжээ.

73 настай Ярослав Качинскийн хэлсэн энэ үгийг Польшийн сөрөг хүчнийхэн болон олны танил эмэгтэйчүүд хурцаар шүүмжилж, түүний үгийг ямар ч үндэслэлгүй эмэгтэйчүүдийг доромжилсон хий хоосон үг гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment