8o
Улаанбаатар хот
mobile menu

“Жирэмсэн үеийн манас таталт, өсвөр насны жирэмсэн” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа

2022-12-02 10:34:00

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Умайн гаднах жирэмснээс улбаалсан эх барихын их хэмжээний цус алдалт” ба “Жирэмсэн үеийн манас таталт, өсвөр насны жирэмсэн” сэдэвт цахим хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Цахим хурлыг тус төвийн ЭЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч Ч.Мөнхбаяр удирдан явууллаа. Хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан дээшлүүлэх сургалтын эмч, резидент эмч, ЭНЭҮТ II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, ГССҮТ, Багануур, Баянгол, Чингэлтэй дүүргийн ЭМТ, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн ЭМТ-ийн 328 эмч, мэргэжилтэн цахимаар оролцлоо.
 
Цахим хурлаар ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Батзул “Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн ЭЭТ-ийн эрхлэгч, АУ-ны магистр Б.Мөнгөн, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга М.Энхдалай нар “Эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлт”-ийг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн ЭЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч Ч.Мөнхбаяр “Умайн гаднах жирэмснээс улбаалсан эх барихын их хэмжээний цус алдалт”, ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн эрхлэгч, АУ-ны магистр Я.Хишигсүрэн “Жирэмсэн үеийн манас таталт, өсвөр насны жирэмсэн” сэдвээр онолын мэдээлэл хийлээ.
 
ЭХЭМҮТ-ийн ЭЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч Ч.Мөнхбаяр 14-16 насанд жирэмсэлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх, өсвөр насны охидын жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн аргуудын талаар сургалт сурталчилгааг тасралтгүй, тогтмол явуулж, өсвөр насны охидын бэлгийн боловсрол, мэдлэг, хандлагад онцгой анхаарлаа хандуулахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтнүүдэд уриалав. Өсвөр насны охидын тархи, мэдрэлийн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг учир жирэмсэлсэн тохиолдолд жирэмсний хожуу хордлогод өртөж, улмаар тархинд цус харвах өндөр эрсдэлтэй байдаг.
Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эргэлт, дуудлагын эмч үзлэгийг чанартай хийж, амин үзүүлэлтүүдийг хянах, мэдлэг мэдээллээ тогтмол дээшлүүлэх, оновчтой оношлох, хүнд үйлчлүүлэгчийг зөв цаг хугацаанд тээвэрлэх шаардлагатайг дурьдлаа. Мөн сумын эрүүл мэндийн төвийн донорын бэлэн байдал, хангалтад онцгой анхаарах, эрүүл мэндийн сайдын тушаалуудыг мөрдөж ажиллах талаар зөвлөгөө өглөө.
Цахим хуралд оролцогсдын асуултанд хариулт өгч, харилцан ярилцлаа.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл