8o
Улаанбаатар хот
mobile menu

Нарийн бүдүүн гэдэсний хавдрыг эрт илрүүлэх анализатораар хангаж байна

2022-12-16 13:52:00

Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний төвүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  Япон улсын Alfreza брэндийн ИS-Prime загварын хамгийн сүүлийн өндөр хүчин чадалтай өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализаторыг хүлээлгэн өглөө.

Монгол Улсын хувьд энэ төрлийн сүүлийн үеийн оношилгоог хувийн эрүүл мэндийн байгууллагууд л  үзүүлдэг  байсан бол өнөөдрөөс эхлээд Улсын лавлагаа шатлалын гурван төв эмнэлгүүд оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлж, өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализатортой болж иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдлээ.

Өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализатор манай улсын иргэдийн дунд элбэг тохиолддог нарийн, бүдүүн гэдэсний хавдрыг эрт үед илрүүлэн  сэргийлж эмчилгээнд хамруулах боломж бүрдүүлж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment